Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны хоёрдугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

Хуваалцах