Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгов
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Монгол УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т "Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно" хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнийг улируулан тус дэд хорооны даргаар сонгох саналтай байгаагаа танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдээс өөр санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улируулан сонгохыг олонх дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Хуваалцах