"Жилд нэг сая жуулчин хүлээж авахад манай зочид буудлуудын хүрэлцээ хангалттай" гэв
Улсын хэмжээнд 680 зочид буудал байгаагийн 93 нь олон улсын зэрэглэлийн шаардлага хангаж байна. Засгийн газраас 2025 он хүртэл “Монголд зочлох жил” болгож, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхан бэлэн байдлаа хангах шаардлагатай.
Мэдээллийн алба

Жилд нэг сая жуулчин хүлээж авахад манай зочид буудлуудын хүрэлцээ хангалттай байна гэж салбарынхан хэллээ.
Улсын хэмжээнд 680 зочид буудал байгаагийн 93 нь олон улсын зэрэглэлийн шаардлага хангаж байна. Засгийн газраас 2025 он хүртэл “Монголд зочлох жил” болгож, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхан бэлэн байдлаа хангах шаардлагатай. Жишээлбэл, Зочид буудлын салбарынхан жилд 1 сая жуулчин хүлээж авахад өдөрт 10 мянган ор нийлүүлэх ёстой. Ингэж тооцоолоход зочид буудлын хүрэлцээ хангалттай байна. Хамгийн гол нь зочид буудлын салбарт ажиллах мэргэжлийн, чадварлаг хүний нөөц бэлдэх шаардлагатай байгааг Монголын зочид буудлуудын холбооны Гүйцэтгэх захирал С.Мөнхбат хэллээ.
Mongolian National Radio · "Жилд нэг сая жуулчин хүлээж авахад манай зочид буудлуудын хүрэлцээ хангалттай" гэв


















