Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жирийн цэцэрлэгт сувиллын анги ажиллуулж байна

Манай улсад тусгай сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль ховор байдаг нь боловсролын байгууллагын чухал асуудал болдог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жирийн цэцэрлэгт сувиллын анги ажиллуулж байна
Жирийн цэцэрлэгт сувиллын анги ажиллуулж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад тусгай сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль ховор байдаг нь боловсролын байгууллагын чухал асуудал болдог. Энэ асуудлыг шийдэхээр Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэг сувиллын хоёр ангийг нээн ажиллуулдаг байна.

Уг сувиллын ангид эмийн бус эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой буюу жингийн болон хоол тэжээлийн дутагдал, тархины даралт зэрэг өвчтэй хүүхдүүд хамрагддаг байна. Одоогийн байдлаар бага дунд ангид нийт 50 хүүхэд хүмүүжиж байгааг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа. Тэдгээр хүүхдүүдэд уураг, амин дэмээр баялаг эмчилгээний зориулалттай хоол өгч, өдөрт өөрсдөд нь тохирсон эмчилгээнүүдийг ангийн багш сувилагч нарын тусламжтай хийдэг аж. Тухайлбал хүүхдүүдийг хар цай, ургамлын ханд, ясны шөлөнд оруулахаас эхлүүлээд эмчилгээний массаж зэрэг эмчилгээ хийдэг байна. Энэ ангийг хоёр жилийн өмнөөс нээсэн бөгөөд энэ хугацаанд үр дүнгээ өгсөн гэдгийг цэцэрлэгийн багш нар онцолж байсан юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд анх удаа жирийн цэцэрлэгт сувиллын ангийг нээн ажиллуулж буйд талархал илэрхийлж дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Хуваалцах