Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жишиг хорооллын тоог нэмэгдүүлнэ

Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын хэлснээр уг хорооллын бүтэц зохион байгуулалтыг ихэд дэмжиж байгаа бөгөөд цаашид нийслэлийн таван дүүрэгт ийм жишиг хороолол барихаар төлөвлөж байгаа ажээ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жишиг хорооллын тоог нэмэгдүүлнэ
Жишиг хорооллын тоог нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-аар баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө," "2030 оны хөгжлийн чиг хандлага", Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор хэлэлцэн баталсан. Нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд зургаан метр өргөнтэй гол зам, 3.5 метр өргөнтэй туслах зам, ногоон байгууламж, таксины зогсоол, таван метр өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийднэ гэж төлөвлөсөн. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын хэлснээр уг хорооллын бүтэц зохион байгуулалтыг ихэд дэмжиж байгаа бөгөөд цаашид нийслэлийн таван дүүрэгт ийм жишиг хороолол барихаар төлөвлөж байгаа ажээ.

Хуваалцах