Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч, иргэдийн анхааралд...

Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч, иргэдийн анхааралд...
Жолооч, иргэдийн анхааралд.... Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн байнгын хяналтын цэгүүдэд хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.

Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Хуваалцах