Жолооч нар сургалтад хамрагдана
Энэ сарын 7-8-нд болох дээрх сургалтад жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс хамрагдах ажээ.
Мэдээллийн алба

Аялал жуулчлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв хамтран жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх жуулчин болон тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангах, Жуулчин тээвэрлэгчдийн үйлчилгээг сайжруулах нэгдсэн бүртгэлд хамруулах тээвэрлэлтийн эрх олгох зорилгоор "Жуулчны аюулгүй байдалд жолоочийн үүрэг, хариуцлага" сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 7-8-нд болох дээрх сургалтад жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс хамрагдах ажээ.


















