Жолооч нарын 80 орчим хувь нь хуучин дугуйтай байна
MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: Жолооч нарын 80 орчим хувь нь хуучин дугуйтай байна
Мэдээллийн алба

Иргэд зуны улиралд гэр бүлээрээ аялалд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулдаг. Хамгийн түрүүнд хөдөлгүүр, хроп, тэнхлэг зэргийг оношлуулдаг байна. Гэвч ьулгуур болох дугуйны бүрэн бүтэн байдлыг анзаардаггүй. Хөдөлгүүр эвдрэх юм бол машин зогсоно. Харин орон нутгийн энхэл донхолтой замд хурдтай явж буй машины дугуй хагарвал машин зогсохгүй осолдох аюултай.
Манай улсад импортоор орж ирдэг дугуйны 80 орчим хувь нь хуучин дугуй байна. Худалдаачид иргэдийн эдийн засгийн боломжид тааруулж, чанараас илүү ашиг хардаг. Мөн хуучин дугуй хурдан зарагддаг аж.
Харин сүүлийн жилүүдэд иргэд он харж шинэ дугуй сонгодог болжээ.
Дэлгэрэнгүйг хүргэе.


















