Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч, шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч, шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа
Жолооч, шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа.

Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

Хуваалцах