Жолооч татвараа төлсөн эсэхийг тусгай багажаар шалгана
Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадгаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврий
Мэдээллийн алба

Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна.
Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадгаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байх юм.


















