Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч, зорчигчдын анхааралд!

Жагсаалд оролцогчдоос замын зорчих хэсэг рүү орох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулах, хүн тээвэрлэх журам зөрчих, эрүүл мэнд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч, зорчигчдын анхааралд!
Жолооч, зорчигчдын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Жагсаалд оролцогчдоос замын зорчих хэсэг рүү орох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулах, хүн тээвэрлэх журам зөрчих, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байгаа тул цагдаагийн албан хаагчид таслан зогсоох, иргэдийг аюулгүй зорчуулах, хэвийн нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч та өдөөн хатгалгад авталгүй, дуут дохио өгөхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, аюулгүй байдлыг хангах, жагсаал цуглаан болж байгаа хэсгээр зорчихгүй цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Хуваалцах