Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулаа.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцууллаа.

УИХ-аас 2016 оны долоодугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх төслийг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсан гишүүдийн 93.3 хувь нь Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуваалцах