Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл согтуу барьж осол гарган, танхайрсан этгээдийг 30 хоног баривчилжээ

тухайн иргэн өөрт нь шаардлага тавьсан иргэдэд өөрийгөө “Сайдын хүүхэд” хэмээн худал ярьсан нь тогтоогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл согтуу барьж осол гарган, танхайрсан этгээдийг 30 хоног баривчилжээ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл согтуу барьж осол гарган, танхайрсан этгээдийг 30 хоног баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд 2022 оны 9 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч жолоодох эрх дуусгавар болсон үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрчээ. Түүнчлэн тухайн иргэн өөрт нь шаардлага тавьсан иргэдэд өөрийгөө “Сайдын хүүхэд” хэмээн худал ярьсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчлийг шалгаж, 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Хуваалцах