Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг олгож байна

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг олгож байна
Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг олгож байна. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байна.

Жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгслийг худалдан авах тендер зарласан тул он гараад хэвлэж эхэлнэ. Тэр хүртэл түр зөвшөөрөл олгож байгаа учраас үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй гэж Бүртгэл хяналтын төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн хошууч н.Очирбат ярилаа.

Харин Монгол Улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.

Хуваалцах