Жолооны үнэмлэхний хэвлэлтийг энэ сард хийнэ
Хэвлэх байгууллагын сонгон шалгаруулалтаас үүдэн жолооны үнэмлэхний хэвлэлт бүрэн зогсоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж эхлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Хэвлэх байгууллагын сонгон шалгаруулалтаас үүдэн жолооны үнэмлэхний хэвлэлт бүрэн зогсоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж эхлэхээр болжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон хэвлэх тоног төхөөрөмжөө нийлүүлсэн.
Одоо техникийн тохиргооны ажил явагдаж байна. Тиймээс 11 дүгээр сардаа багтаан иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж, тараана” хэмээн мэдэгдлээ.
Эхний ээлжинд үнэмлэхээ солих, нөхөн олгох захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэх юм байна.
Одоогоор Лицензийн төвд 100 мянган жолооны үнэмлэхний хэвлэлт хүлээгдэж байна.


















