Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жороо морины уралдаанд 22 морь уралдлаа

“Даншиг наадам Хүрээ цам- 2018” шашин соёлын наадмын жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцов. Үүнээс Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жороо морины уралдаанд 22 морь уралдлаа
Жороо морины уралдаанд 22 морь уралдлаа. Зураг: МҮОНРТ

“Даншиг наадам Хүрээ цам- 2018” шашин соёлын наадмын жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцов. Үүнээс Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг морь айргийн тавд хурдаллаа.

Хуваалцах