Жоси Антониг хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлт ирлээ
Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэх этгээдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг манай улсад ирүүлжээ.
Мэдээллийн алба

Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэх этгээдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг манай улсад ирүүлжээ.
Жоси Антони нь хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдон, улсынхаа шүүхээс 71 жилийн хорих ялыг авсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард хорих ангиас торгосон байна.
Түүнийг эрж хайх үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг санаархсан баримт хууль сахиулагчдад олдсон учраас манай улсын холбогдох байгууллагад сануулга илгээжээ.


















