Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жүжигчин Р.Адъяаг нэг сая төгрөгөөр торгожээ

“Захиалгат инээд” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа эхнэртээ гар хүрсэн талаарх мэдээлэл өмнө нь цацагдсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Р.Адъяаг нэг сая төгрөгөөр торгожээ
Жүжигчин Р.Адъяаг нэг сая төгрөгөөр торгожээ. Зураг: МҮОНРТ

“Захиалгат инээд” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа эхнэртээ гар хүрсэн талаарх мэдээлэл өмнө нь цацагдсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Р.Адъяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг энэ сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн юм.

Шүүхээс Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулжээ.

Хуваалцах