Жүжигчин Ричард Гир гэрлэлтээ цуцлууллаа
Холливудын нэрт жүжигчин Ричард Гир эхнэр, загвар өмсөгч асан Кэри Лоуэллээс салжээ. Тэд 11 жил хамт амьдарсан бөгөөд 13 настай хүүтэй юм. Хосууд салах болсон шалтгаанаа өөрсдийн амьдралын хэв маягийн зөрчилдөөнтэй холбон тайлбарлажээ.
Мэдээллийн алба

Тухайлбал, 64 настай Ричард Гир тайван амьдралыг эрхэмлэдэг бол 52 настай Лоуэлл төрөл бүрийн цэнгүүнд оролцох дуртай аж. Ричард Гир өмнө нь загвар өмсөгч Синди Кроуфордтой гэрлэж байсан бол Лоуэлл гэрэл зурагчин Жон Стеббер болон жүжигчин Гиффин Даннтай амьдарч байжээ.