Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү “халдсан” хэргийг шалгаж байна

шударга ёс шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байгаа билээ. Тус жагсаалд идэвхтэй оролцож буй жүжигчин У.Цогтбаярын төрсөн дүүг гэртээ байхад нь хаалганых нь завсраар газ шахсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү “халдсан” хэргийг шалгаж байна
Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү “халдсан” хэргийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байгаа билээ. Тус жагсаалд идэвхтэй оролцож буй жүжигчин У.Цогтбаярын төрсөн дүүг гэртээ байхад нь хаалганых нь завсраар газ шахсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 14-нд 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хүлээн авч шалгасан.

Тодруулбал, тухайн өдрийн 23:10 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын ... дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01:00-02:00 цагийн хооронд авчээ.

Үүнээс гадна тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, Эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй байдаг. Түүнчлэн юун этгээдүүд дээрх ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хуваалцах