Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Журам гарсан эхний өдөр 400 гаруй жолооч зөрчил гаргажээ

Өчигдөр буюу 8-р сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа Замын хөдөлгөөний шинэ журмын дагуу жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл камераар бүртгэж торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж өгөхөөр болсон билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Журам гарсан эхний өдөр 400 гаруй жолооч зөрчил гаргажээ
Журам гарсан эхний өдөр 400 гаруй жолооч зөрчил гаргажээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 8-р сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа Замын хөдөлгөөний шинэ журмын дагуу жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл камераар бүртгэж торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж өгөхөөр болсон билээ.

Журам хэрэгжсэн эхний өдрийн байдлаар нийт 480 жолоочид шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргүүлээд байгаа юм байна. Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байхаар төлөвлөсөн.

Одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байгаа юм байна.

Түлхүүр үг:шинэ журам
Хуваалцах