Журамласан 700 гаруй үг эх хэлний дархлааг сулруулсан уу
Энэ тухай манай сурвалжлагч Б.Чимэдлхам, Б.Үүлэнсолонго “Цагийн хүрд”-д сурвалжлага бэлтгэжээ. Та “Зөв бичгийн тогтворгүй дүрэм эх хэлний дархлааг сулруулах аюултай” сурвалжлагыг “Цагийн хүрд”-ээс хүлээн авч үзээрэй.
Мэдээллийн алба

Монгол хэлний зөв бичгийн дүрэм тогтворгүй байгаа нь сурагчдын эх хэлний мэдлэгт сөргөөр нөлөөлж байна. Бид хэлний эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, Осор нарын Монгол үсгийн дүрмийн толийг 1950-иад оноос баримталж ирсэн ч 2011 онд зарим эрдэмтэн 700 гаруй үгийг журамлаж, өөрчилсөн нь эх хэлний дархлааг сулруулж, хүүхдүүдийн дунд монгол хэл дүрэмгүй юм байна гэсэн ташаа ойлголтыг төрүүлээд байна.