Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчид Монгол цэргийн түүхээр аялах боломжтой боллоо

Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны үндэсний хөтөч, музейн тайлбарлагч нарын сургалтыг Монгол цэргийн музейн байранд зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийслэлийн аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын хөтөч, музейн тайлбарлагч нар хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд Үндэсний түүхийн музе

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчид Монгол цэргийн түүхээр аялах боломжтой боллоо
Жуулчид Монгол цэргийн түүхээр аялах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны үндэсний хөтөч, музейн тайлбарлагч нарын сургалтыг Монгол цэргийн музейн байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад нийслэлийн аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын хөтөч, музейн тайлбарлагч нар хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей болон Монгол цэргийн музейд зочилж, үзмэр, эд өлөг, үзэсгэлэнгийн танхимуудыг үзэж сонирхон, туршлага судалсан байна.

Олон улсын жуулчид, аялагчдын хувьд Монголын онгон дагшин байгаль, хүн ардынх нь амгалан тайван амьдрах орчин, ховордсон ан амьтан зэрэг нь эртнээс сонирхлыг нь татсаар ирсэн бол хоёр мянга гаруй жилийн түүхтэй монгол цэргийн эд өлөг, тэдний суу алдрыг өгүүлэх түүхэн баримтууд жуулчдын шинэ үеийг Монгол руу урин дуудах нь гарцаагүй юм.

Хуваалцах