Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Жуулчин тээврийн нислэгийг хөгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг салбарынхан онцолж байна

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох 2000 албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчин тээврийн нислэгийг хөгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг салбарынхан онцолж байна
Жуулчин тээврийн нислэгийг хөгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг салбарынхан онцолж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох 2000 албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзлаа.

Уулзалтаар дараах асуудлыг хөндлөө.

-Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож эргэлтэд оруулах, хувийн хэвшлийг дэмжихэд төрөөс бодлогыг дэмжлэг үзүүлэх;

-Аялал жуулчлалын бүсийг тусад нь бий болгож хөгжүүлэх;

-Нисэх буудлуудын үйлчилгээ, нислэг ялгамж, заагийг яаралтай гаргаж өгөх. Ялангуяа Шинэ нисэх буудал болон Буянт-Ухаа нисэх буудлын заагийг тодорхой болгох гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах