Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кабдулла Али: Ангуучийг од гэдгийг сонссон. Загвар өмсөгч тулаанч хоёрын ялгааг харуулна

Цахим орчинд “Ангууч” нэрээр танигдсан жүжигчин, "Zorky's MMA" клубийн тулаанч, Б.Баттөр ээлжит тулаанаа өнөөдөр Казахстаны тулаанч Кабдулла Алитай Аса циркт хийнэ. Тэгвэл өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хоёр тулаанчийн хооронд ийм яриа болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кабдулла Али: Ангуучийг од гэдгийг сонссон. Загвар өмсөгч тулаанч хоёрын ялгааг харуулна
Кабдулла Али: Ангуучийг од гэдгийг сонссон. Загвар өмсөгч тулаанч хоёрын ялгааг харуулна. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд “Ангууч” нэрээр танигдсан жүжигчин, "Zorky's MMA" клубийн тулаанч, Б.Баттөр ээлжит тулаанаа өнөөдөр Казахстаны тулаанч Кабдулла Алитай Аса циркт хийнэ. Тэгвэл өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хоёр тулаанчийн хооронд ийм яриа болжээ.

Кабдулла Али: Энэ залууг од гэдгийг сонссон. Загвар өмсөгч тулаанч хоёрын ялгааг харуулна.

Б.Баттөр: Би тулаануудаараа хүмүүст бэлэг барьсаар ирсэн. Маргааш (өнөөдөр) ч гэсэн бэлэг барина.

Сэтгүүлч: Тулаанаа хэддүгээр үед дуусгана гэж бодож байна?

Ангууч: Би хурдан кнокаутад (KO) дуртай. Өрсөлдөгч минь босоогоос үзье гэж байгаа бол инээд хүрч байна.

Сонирхуулахад, Б.Баттөр холимог тулаанаар гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Япон тамирчдын мэргэжлийн шүүтбоксын халз тулаанд Японы тулаанч “ЖиЖи”-тэй тулалдаж эхний үед илт давуу ялалт байгуулсан. “Ангууч” эл тулаан болохоос гурван хоногийн өмнө гэмтэл авсан ч өрсөлдөгчөө нэгдүгээр үеийн дотор буулгаж авсан юм.

Хуваалцах