Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кайри Өрвинг 3-4 сар талбайд гарахааргүй болжээ

"Кливлэнд Кавальерс"-ийн шилдэг холбогч Кайри Өрвинг өвдөгний бэртлийн улмаас хагалгаанд орох болсон тул 3-4 сар талбайд гарахгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кайри Өрвинг 3-4 сар талбайд гарахааргүй болжээ
Кайри Өрвинг 3-4 сар талбайд гарахааргүй болжээ. Зураг: МҮОНРТ

"Кливлэнд Кавальерс"-ийн шилдэг холбогч Кайри Өрвинг өвдөгний бэртлийн улмаас хагалгаанд орох болсон тул 3-4 сар талбайд гарахгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Ийнхүү аваргын төлөөх чухал цаг үед Морин Цэргүүд их гурвынхаа хоёрыг бэртэлд алдлаа. Хасагдах шат дөнгөж эхэлж, Бостон Селтикстэй хийсэн тулаанд Кевин Лоув гэмтсэн. Энэ удаад Өрвинг жагсаалаас гарлаа. Түүний хувьд хасагдах шат эхлэхээс ч өмнөхөн өвдөгний бэртэл нь зовоож байсан юм. Тиймээс гэмтлээ сэдрээлээ гэж хөгжөөн дэмжигчид нь харамсаж байгаа ч хуучин бэртэл нь сэдэрсэн бус шинэ гэмтэл гэж багийн эмч нар мэдэгджээ.

Харин Шакил Онил, Грант Хилл зэрэг ахмад тоглогчид түүнийг өмнөх бэртлээ бүрэн эдгээгүй байхад нь талбайд гарч, хэт ачаалал авснаас болж, хүнд бэртсэн гэж ярьж байна. Сонирхуулахад, Голден Стэйт Уорриорс хасагдах шатанд гол төлөв холбогчид нь бэртэлтэй багтай таарсан. Эхний шатанд Нью Орленс Пеликансын Жруй Холидэйгийн авсан бэртэл сэдэрсэн ч шүд зуун талбайд гарсан бол хоёрдугаар тойрогт Баавгайнуудын Майк Конли нүүрэндээ хагалгаа хийлгэж, өвдгөндөө бэртэлтэй байсан бол бүсийн аваргын төлөө учраа таарсан Хьюстоны гарааны холбогч Патрик Беверли бэртлийн улмаас хасагдах шатанд тоглоогүй билээ.

Хуваалцах