Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Камбож-Монголын аялал жуулчлалын В2В уулзалт эхэллээ

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Камбож Улсад компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажлуудын талаар туршлага судлах, Монгол Улсад жуулчид татахад хийгдэж буй ажлууд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Камбож-Монголын аялал жуулчлалын В2В уулзалт эхэллээ
Камбож-Монголын аялал жуулчлалын В2В уулзалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Камбож Улсад компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажлуудын талаар туршлага судлах, Монгол Улсад жуулчид татахад хийгдэж буй ажлууд, компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Камбож-Монголын аялал жуулчлалын тур оператор компаниудын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтад Камбож улсаас 17, Монгол Улсаас 15 аялал жуулчлалын тур оператор компаниийн төлөөлөл оролцож байна.

Хуваалцах