Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд 561 хяналтын камер суурилуулжээ

Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд 561 хяналтын камер суурилуулжээ
“Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд 561 хяналтын камер суурилуулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60 сая төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг Нийслэл хотын хэмжээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Болзолт уралдааны хүрээнд 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэнээс 561 хяналтын камерыг суурилуулан иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хуваалцах