Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Канад, Монголын нүдний эмч нар Баянхонгор аймгийн 300 гаруй иргэнд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Эмч нарын хамтарсан баг аравдугаар сарын 6-ныг хүртэл Баянхонгор аймгийн иргэдэд нүдний мэс заслыг үнэ төлбөргүй хийх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад, Монголын нүдний эмч нар Баянхонгор аймгийн 300 гаруй иргэнд үнэ төлбөргүй мэс засал хийнэ
Канад, Монголын нүдний эмч нар Баянхонгор аймгийн 300 гаруй иргэнд үнэ төлбөргүй мэс засал хийнэ. Зураг: МҮОНРТ

Канадын доктор Хью Парсонсний тэргүүлсэн нүдний эмч нар болон Монгол Улсын эмч нарын хамтарсан нүдний нарийн мэргэжлийн баг өнгөрсөн хавар, зун Баянхонгор аймагт очиж, 1231 иргэнд үзлэг оношилгоо хийсэн байна. Энэ үеэр зайлшгүй шаардлагатай гэж оношлогдсон 341 иргэнд нүдний мэс засал хийхээр эмч нарын баг Баянхонгор аймагт дахин очжээ.Хью Парсонс эмчийн баг 2015 оноос эхэлж Монгол Улсад ирж 100 мянга орчим хүнийг үзэж, 20 гаруй мянган хүнийг эмчлэн, нүдний 4000 гаруй мэс засал хийсэн юм.

Эмч нарын хамтарсан баг аравдугаар сарын 6-ныг хүртэл Баянхонгор аймгийн иргэдэд нүдний мэс заслыг үнэ төлбөргүй хийх юм байна.

Хуваалцах