Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Канад улс уул уурхайн салбарт туслалцаа үзүүлнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг "1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад улс уул уурхайн салбарт туслалцаа үзүүлнэ
Канад улс уул уурхайн салбарт туслалцаа үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг албан айлчлалынхаа хүрээнд Канадын, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай уулзлаа. Жое Оливер "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсон явдлыг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажилласаар ирснийг онцлон тэмдэглэлээ. Цаашид хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, Канад улс нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг "1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуудын хувьд татварын ачаалал нь багад тооцогддог" болохыг онцлосон юм.

Сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд Монгол Улсад эрэл, хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар "Монголиан Гоулд Ресорс" компани байгуулагдаж байснаас хойш Оюу толгой, Бороо, Зуунмод болон Хотгорын ордод Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байна.

Хуваалцах