Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Канад Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнг танилцуулав

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнг танилцуулав
Канад Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхжээ.

Албан ёсны уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Канадын хоёр талын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар талууд санал солилцож, цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг уул уурхай төдийгүй батлан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчээ.

Хуваалцах