Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Канад Улсын олимпийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна

Саша Мехмедовичоор удирдуулсан Канадын багийн бүрэлдэхүүнд -57 кг-ын дэлхийн шилгүүдийн нэг ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт нар багтсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад Улсын олимпийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна
Канад Улсын олимпийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн хөгжилөөр дэлхийд чамгүй өрсөлддөг Канад Улсын олимпийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна.

Саша Мехмедовичоор удирдуулсан Канадын багийн бүрэлдэхүүнд -57 кг-ын дэлхийн шилгүүдийн нэг ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт нар багтсан байна.

Мөн -63 кг-ын жинд ДАШТ-ийн 5-р байрт Кэтрин Бушмин-Пинар /Тэрбээр “Астана-2015” ДАШТ-д -57 кг-ын жинд манай хөдөлмөрийн баатар Д.Сумъяад ялагдаж байв/, -70 кг-д Пан Америкийн 4 удаагийн аварга, Их дуулга, Гран Пригийн аварга Келита Зупанчич нар манай оронд ирээд байна.

Түүнчлэн эрэгтэй багийн бүрэлдэхүүнд -66 кг-ын Жэкоб Валуй, -73 кг-ын Мастерс болон Токиогийн Их дуулгын мөнгөн медальт Артур Маргелидон, -81 кг-ын энэ оны Екатринбургийн Их дуулгын хүрэл медальт Этиенн Брайэнд, -100 кг-ын өнгөрсөн оны Осакагийн Их дуулгын мөнгөтэй Шэди Элнахас нар Улаанбаатарт хөл тавиад байна.

Хуваалцах