Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Канад улсын виз хүсэгчдийн анхааралд ...

Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд, Канадад богино хугацаагаар зорчих,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад улсын виз хүсэгчдийн анхааралд ...
Канад улсын виз хүсэгчдийн анхааралд .... Зураг: МҮОНРТ

Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд, Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -өө бүртгүүлдэг болж байгаа ажээ.

Монгол улсын 14-79 насны Канад улс руу зорчих иргэн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -өө Улаанбаатар дахь Канад улсын виз мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгнө. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ 10 жил хүчинтэй байна.

Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах