Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгав
Хятадын тал Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгасан байна. Энэ тухай Хятадын коммунист намын сонинд, тус улсад баривчлагдаад байсан
Мэдээллийн алба

Хятадын тал Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгасан байна. Энэ тухай Хятадын коммунист намын сонинд, тус улсад баривчлагдаад байсан “Канадын дипломат асан төрийн нууц хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байна” гэж мэдээлжээ. Тодруулбал, Хятадад баривчлагдаад байгаа Канадын дипломатч асан МайклКовриг, мөн Хятадад баривчлагдсан Канадын иргэн Майкл Спавороор дамжуулан төрийн нууцтай холбоотой мэдээлэл хулгайлсан гэж буруутаж байгаа юм байна.
Одоогоор үүнээс илүү нарийн мэдээлэл байхгүй байна. Гэхдээ хэвлэлүүдэд Канадын дипломатчийн талаар мэдээлэхдээ, Хятадын харилцаа холбооны “Хуавей” компанийн санхүү эрхэлсэн захирал МэнВаньжоу-г АНУ-д шилжүүлэх эсэх талаар сонсгол хурал болох гэж байгаатай холбон бичжээ.
Өнгөрөгч 12 дугаар сард Канадын талаас Хуавей компанийн гүйцэтгэх захирал МэнВанжоу-г Америкийн талын хүсэлтээр барьж хорьсны дараа, Хятадад Канадын бизнесмен МайклСпавор, түүний дараа дипломатч асан МайклКовриг нар баривчлагдаад байсан юм.


















