Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов
Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулав.

Уг бага хуралд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонгол, Австралийн 11 судлаач оролцож, Монгол Улсыг хүрээлэн орших улс орнуудад тархан суурьшсан монголчуудын түүх, хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдэхэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаарх илтгэл тавьж, өргөн хүрээний хэлэлцүүлэг боллоо.

Хуваалцах