Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатай "КАНСАТ" хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно
“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатай "КАНСАТ" хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт маргааш буюу 2015 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Яармагын дэнжид зохиогдоно.

Энэхүү гуравдугаар тэмцээнд дөрвөн их, дээд сургуулийн долоон баг МУИС –ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “NUM-SAT 1” баг, “NUM-SAT 2” баг, , ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн “Sict-DDISH” баг, “SUPERCOM” баг, Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Тэнгэрийн харуул” баг, ХААИС –ийн Инженер, Технологийн Сургуулийн“AGRO-E.T.S” баг, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “GIANT” баг зэрэг нийт 7 багийн 44 оюутан, 7 багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдсөн юм.

Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Исатком компани, ДдИШ ТВ ХХК, болон Монкабель Системс ХХК зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцож байна. үзэгчдэд зориулсан автобус 09:00, 10:00, 10:30, 11:00 цагуудаас Драмын театраас үнэ төлөргүйгээр үйлчилнэ.

Хуваалцах