Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

Үндэсний хоёрдугаар тэмцээнд гурван их, дээд сургуулийн зургаан баг оролцсон бөгөөд МУИС-ийн ФЭС-ийн 1 баг, МУИС-ийн Хэрэглээний сургуулийн 1 баг, МУИС-ийн МТС-ийн 1 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 1 баг, ШУТИС-ийн КтМС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургуулийн 1 баг нийт зургаан багийн 30 оюутан, зургаан б

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо
“КАНСАТ” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Энэ онд “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатайгаар “КАНСАТ” үндэсний хоёрдугаар уралдааныг зохион байгууллаа. Үндэсний хоёрдугаар тэмцээнд гурван их, дээд сургуулийн зургаан баг оролцсон бөгөөд МУИС-ийн ФЭС-ийн 1 баг, МУИС-ийн Хэрэглээний сургуулийн 1 баг, МУИС-ийн МТС-ийн 1 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 1 баг, ШУТИС-ийн КтМС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургуулийн 1 баг нийт зургаан багийн 30 оюутан, зургаан багш бүхий бүрэлдэхүүнтэй багууд өрсөлдсөн юм.
Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Мобиком корпораци, Исатком компани, Тридум эсекюрити компани болон Монкабель компани зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцлоо. Мөн уг тэмцээний талаарх цуврал нэвтрүүлгийг Монгол HD телевиз зургаадугаар сард олон нийтэд толилуулна.
“КАНСАТ” хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Яармагийн Морин тойруулгын талбайд болсон. Энэ үеэр шилдэг багуудаа тодруулж, эхний гурван байрт мөнгөн шагнал, цом гардууллаа.

1-р байрт МУИС-ийн ФЭС Айсатком ХХК “Link Square” 77.3
2-р байрт ШУТИС-ийн КТМС Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК “Космос” 73.65
3-р байрт МУИС-ийн ХШУИС Мовиком корпораци “Stratosphere” 67.55
4-р байрт МУИС-ийн МТС Тридум эсекюрити компани “Орбит” 54
5-р байрт ШУТИС-ийн МХТС Цахилгаан холбоо ХК “SICT-TELECOM” 49
6-р байрт Батлан хамгаалах их сургууль болон
МУИС-ийн МТС Монкабель ХХК “Тэнгэрийн харуул” 44 оноогоор тус тус шалгарсан байна.

Хуваалцах