Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Катар Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Катар Улс руу зорчих иргэдийн анхааралд!
Катар Улс руу зорчих иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгалаа. Иймд, зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэд Катар Улс руу зорчих боломжтой юм. Үүнд:

• Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,
• Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,
• Эрүүл мэндийн даатгал,
• Буцах нислэгийн баталгаажсан тийз зэрэг болно.

Хаяа карт (hayya card)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://hayya.qatar2022.qa/

https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko

Хуваалцах