Катерингийн үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн шинэ жилийн баярын арга хэмжээ 12 сарын 28-ны өдөр тохиож байгаа.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн шинэ жилийн баярын арга хэмжээ 12 сарын 28-ны өдөр тохиож байгаа. Иймд шинэ жилийн баярын хүлээн авалтад зөөврийн хоолоор үйлчлэх /катеринг/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын дугаар: 2017/01
Сонгон шалгаруулалтын зорилго:
МҮОНРТ-ийн шинэ жилийн баярын арга хэмжээг тохиолдуулан ажиллагсдын хүлээн авалтад зөөврийн хоолоор үйлчлэх /катеринг/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Хүлээн авалтын иж бүрдэл 1: Зөвхөн доорх дурдсан зүйлүүдийг багтаасан байна. Нийт 600 хүн хүлээн авалтад оролцоно.
- Сүүтэй цай
- Зууш
- 2-р хоол- /2 төрөл байх/
- Диссерт
Нэмэлтээр зайлшгүй ирүүлэх материалууд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/
- Холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон хоол бэлтгэх буюу катеринг үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл, батламжийн хуулбар
- Катерингийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой бусад бичиг баримтын хуулбар
Жич:
- Тухайн өдөр ажиллах тогооч, зөөгч үйлчилгээний ажилтны тоо ирүүлэх
- Дээрх үнэнд НӨАТ орсон дүн болно.
- Зөвхөн дээр дурдсан нэр төрлөөр 2-3 төрлийн сонголттой меню ирүүлэх
Үнийн санал ирүүлэх хугацаа: 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн /Даваа гараг/ 12 цагаас өмнө
Үнийн санал ирүүлэх хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтэс,
Ц.Пагам, Утас:327232


















