Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Баттулга хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулга хуулийн төсөл өргөн барив
Х.Баттулга хуулийн төсөл өргөн барив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.

Энэ үеэр хууль санаачлагчид Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр байгаа. Монголчууд бид Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлснээс хойш даруй 25 жил болж байна. МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх юм гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн 2009 онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд 25 жилийн ой тохиож буйг УИХ-ын даргад хэлэв.

Х.Баттулга гишүүн 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байна гэдгийг хэлээд үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Хуваалцах