Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Баттулга тариалан эрхлэгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр тариалан эрхлэгчидтэй уулзаж тус салбарт тулгамдсан асуудал болон цаашид баримтлах бодлогын талаар ярилцлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулга  тариалан эрхлэгчидтэй уулзлаа
Х.Баттулга тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр тариалан эрхлэгчидтэй уулзаж тус салбарт тулгамдсан асуудал болон цаашид баримтлах бодлогын талаар ярилцлаа. Зун, намрын цагт тариан талбайд тэд байнга уулзаж, хэрхэн ахиу ургац авах, техник технологио сайжруулах, малчид болон тариалан эрхлэгчдийн дунд байнга үүсдэг зөрчлийг шийдвэрлэх боломж гэх мэт асуудлаар зөвлөлддөг бол өнөөдөр тэд хурлын танхимд уулзаж цаашдын хөгжлийнхөө талаар ярилцсан юм. Хоцрогдсон, үр өгөөж муутай техник хэрэгслүүдийг шинэчлэхийн тулд урт хугацааны лизинг ашиглах, өвөрмөц онцлог бүхий тусгай сортууд бий болгоход ҮХАА-н яам гол анхаарлаа хандуулж байгааг сайд тэдэнд танилцууллаа.

Харин тариаланчид нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсөө бордох, технологийн хувьд шинэчилж олон улсын жишгийг даган сүрлээр талбайг бүхэлд нь хучих технологид шилжихээс өөр аргагүй байдалд ороод байгаа ч хөрөнгө мөнгөний боломжгүй байгаагаа учирлаж, үрийн бодлого алдагдсан, тариалангийн бүс нутаг дахь малын тоо толгой өссөн зэргийг шүүмжилж байна. Энэ салбарт тулгамдаад байгаа асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тусгасан тариалангийн тухай багц хууль удахгүй гарах юм.

Түлхүүр үг:Х.Баттулга тариалан эрхлэгчидтэй уулзлаа
Хуваалцах