Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Баттулга: УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ

Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ЭЗ
Эдийн засгийн форум-2018

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулга: УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ
Х.Баттулга: УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хөгжлийн загвар сэдвээр нэгдсэн хуралдаан хийж, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, хүний хөгжил-халамжаас бүтээмж рүү, монгол улсын брэндинг сэдвээр салбар хуралдаан болох юм.

Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдааныг нээж төрийн тэргүүн үг хэллээ. Бүс нутгийн интеграцад нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэй ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр хөгжлийн талаархи сайхан төсөөлөл, хөтөлбөр төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг тэрбээр онцолж байна. Мөн УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг ирснийг төрийн тэргүүн дуулгаж байна. Харин засгийн газар түүхий эдийн экспортыг хумих бодлогыг гаргах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монголын эдийн засгийн чуулга уулзалтад Рио Тинто группын зэс очир эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон нийтлэлч Баабар нар илтгэл тавьсан юм. Монгол Улсын хөгжлийн загвар сэдвээр нэгдсэн хуралдаан хийж, энэ цаг мөчид салбар хуралдаан болж байна.

Хуваалцах