Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Баттулга: За бас... засаглана л гэнэ шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай “Давхар дээл”-ээ тайлах хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхэ

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулга: За бас... засаглана л гэнэ шүү
Х.Баттулга: За бас... засаглана л гэнэ шүү. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай “Давхар дээл”-ээ тайлах хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэх болсон.

Харин сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга бүлгийн хуралдааны үеэр "Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна. Би шинэ бүтэцтэй Засгийн газарт орж ажиллая" гэсэн саналыг намыхаа нөхдөд хэлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллүүд бичиж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ талаар өөрийн цахим хуудаснаа “За бас...засаглана л гэнэ шүү... гүэмөн сайхан залах юм аа” хэмээн бичиж, уг мэдээллийг няцаалаа.

Түлхүүр үг:Х.Баттулга:За бас... засаглана л гэнэ шүү
Хуваалцах