Х.Баттулгыг АТГ-аас шалгаагүй гэв
Тусгай албаныхан яг одоо "Баянгол" зочид буудлыг хамгаалалтад аваад байна. Тодруулбал, тусгай тасгийнхан "Баянгол" зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж эхэлжээ.
Мэдээллийн алба

Тусгай албаныхан яг одоо "Баянгол" зочид буудлыг хамгаалалтад аваад байна. Тодруулбал, тусгай тасгийнхан "Баянгол" зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж эхэлжээ. Түүнчлэн тус зочид буудлаас хүн гаргаж, оруулахгүй хөл хориод байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар байсан аж.
Түүнчлэн зочид буудалд тусгай албаны болон цагдаагийн нийлсэн 30 гаруй албан хаагч өрөө бүрийг нэгжиж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Бид энэ талаар АТГ-аас тодруулахад "Манайхаас ямар нэг байдлаар шалгалт хийгээгүй" гэсэн тайлбар өглөө.


















