Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан дээлийг музейд хадгалуулав

Дорнод аймгийн музейн сан хөмрөгт өнөөдөр Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан дээлийг музейд хадгалуулав
Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан дээлийг музейд хадгалуулав. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн музейн сан хөмрөгт өнөөдөр Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Маршал Хорлоогийн Чойбалсангийн эдэлж, хэрэглэж байсан дээлийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хадгалуулав.

Энэхүү түүхэн дээлийг музейд хадгалуулснаар үзэгч түмэн, хойч үедээ сурталчлан таниулж өвлүүлэн үлдээх өндөр ач холбогдолтой гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах