Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Нурлатыг цагдан хорих шийдвэр гаргав

Шүүх Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг өчигдөр хэлэлцээд Х.Нурлатыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Нурлатыг цагдан хорих шийдвэр гаргав
Х.Нурлатыг цагдан хорих шийдвэр гаргав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс прокурорын саналыг энэ сарын 9-нд хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлж байсан билээ.

Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, энэ сарын 12-ны өдөр хийхээр болсон юм. Шүүх Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг өчигдөр хэлэлцээд Х.Нурлатыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.

Хуваалцах