Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Уг асуудлаар өмнөх долоо хоногт Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан юм. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгт нар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.

Мөн цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзжээ.

Хуваалцах