Х.Тэмүүжингийн хүсэлтээр, М.Ганхүү, Б.Мөнхбаяр нарыг АТГ шалгана
УИХ-ын гишүүн, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингийн хүсэлтээр ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүү болон мөн газрын техник хариуцсан ажилтан асан хурандаа Б.Мөнхбаяр нарыг АТГ-ын зүгээс шалгахаар боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингийн хүсэлтээр ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүү болон мөн газрын техник хариуцсан ажилтан асан хурандаа Б.Мөнхбаяр нарыг АТГ-ын зүгээс шалгахаар боллоо.
Тэднийг зарим нэг хорих ангиудад стандартын наад захын шаардлага хангахгүй хяналтын камер нийлүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулах гэнэ. Тухайн үед ШШГЕГ-ын техник хариуцсан ажилтнаар ажиллаж байсан хурандаа Б.Мөнхбаяр нь 2009 онд БНХАУ-аас хяналтын камерийг 100 сая орчим төгрөгөөр нийлүүлэх ажлыг гардан хийсэн юм байна.
Тиймээс шаардлага хангаагүй хяналтын камеруудад ШШГЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжлийн шинжээчид нарийвчилсан үзлэг шалгалтуудыг бүх хорих ангийн камеруудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийжээ. Шалгалтын дүнд стандартын наад захын шаардлага хангахгүй хяналтын камер болохыг хөдөлшгүй баримт, үзлэгээр тогтоосон байна.
Энэхүү гэнэтийн үзлэг шалгалтыг хийх болсон нь өнөөх хип хоп дуучин Баавар буюу Ш.Батбаярын сахилгын өрөөндөө амьдаараа шатаж үхэх шахсан хэргээс улбаатай ажээ. Өөрөөр хэлбэл тухайн үед дуучин залууг шатах үед урьдчилан хорих ангийн хяналтын камер ажиллаагүй юм.


















