Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүх энэ сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Бадарчийн Бямбаа, Цэрэндоржийн Амарсайхан, Батсүрэнгийн Болдбаатар, Дэлгэрхүүгийн Янжмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн цагаатгажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болголоо
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Зураг: МҮОНРТ

Б.Бямбаа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр баригдсан гурван давхар дутуу гүйцэтгэлтэй 334.924.491 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгыг, дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж сургуулийн санхүүгээс “Химон констракш”, “Ариун ар” ХХК-ниудын дансаар болон өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын цалингийн дансаар нийт 808 000 000 төгрөгийг гаргуулан авч, Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр 2012 оны 12 дугаар сард сургуулийн хөрөнгөд бүртгүүлж тус сургуульд онц их хэмжээний буюу 808 000 000 /найман зуун найман сая/ төгрөгийн хохирол учруулан, сургуулийн хөрөнгийг завшсан үйлдэлд эрүүгийн 201301000329 дугаартай хэрэг үүсгэн шалгажээ.

Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах