Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

”Хаан Жеймс Монголд”

Орчин цагийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, NBA-гийн “Кливлэнд Кавальерс”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Хаан Жеймс Монголд”
”Хаан Жеймс Монголд”. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, NBA-гийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жеймсийн тухай ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. “Леброн Жеймс” хэмээх уг ном нь “Таван цагаригийн номын сан” цувралын тав дахь нь болон таны гарт очиж буй нь энэ юм. Та “Хаан Жеймс”-ийг багадаа биднээс ч ядуу амьдарч байсныг нь мэдэх үү. Тэр бүү хэл ээжийнхээ хамт орох оронгүй, эзэнгүй байшинд хоног төөрүүлж явжээ. Түүний бага насны энэ мэт хүнд хэцүү амьдралын талаар, багын андууд, ойр дотныхон, хэн гээч сайн санаатныд жил гаруй амьдарсан болон жийпний, майкны зэрэг дунд сургуулийнх нь азтай одтой басхүү сургамжтай, дуулиантай амьдралынх нь тухай та энэ номноос амтархан уншаарай. Манай спорт сонирхогчид Леброныг гайхалтай данк, дамжуулалт, хууралтаар нь мэддэг байсан бол энэ номыг уншсанаар түүнийг ямархуу амьдралаас өдий зэрэгт хүрсэнийг нь сайн мэддэг болох нь ээ. “Леброн Жеймс” номыг номын бүх дэлгүүрээр борлуулж байна.

Хуваалцах